БУЛГАН СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ДОТООД ЖУРАМ

2015 оны 10 сарын 14-ний өдрийн багш ажиллагсдын хуралдаанаар хэлэлцэн батлав.

Цэцэрлэгийн энэхүү дотоод журам нь цэцэрлэгийн нийт ажилтан нарт мөрдөгдөж тэдэнд үйлчлэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах бичиг баримт мөн.

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль , Төрийн албаны хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хүүхдийн эрхийн хууль ,Төсвийн тухай хууль бусад тогтоол шийдвэрийг үндэслэн боловсруулав.
1.2.Журмын зорилго нь хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах,үйл ажиллагааны чанар,бүтээмж, сахилга хариуцлагыг дээшлүүлж байгууллагын эрхэм зорилго, үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
1.3. Хөдөлмөрийн дотоод журам нь ажил олгогчоос өөрийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах бичиг баримт болно.
1.4. Энэхүү дотоод журмын зүйл заалтыг хэрэгжүүлэх үүргийг гэрээнд оролцогч талууд биечлэн хариуцаж , чанд биелүүлнэ.
1.5. Журмыг хөдөлмрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө.

Хоёр. Цэцэрлэгийн удирдлага ,зохион байгуулалт
2.1. Цэцэрлэг нь СӨН-ны 2-5 насны хүүхдэд нас сэтгэхүйн онцлог, хэрэгцээ сонирхолд нь нийцсэн чадвар дадал олгох хөгжүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах бөгөөд цэцэрлэгт ажлын өдөр 9 цаг үргэлжилнэ.
2.2.Цэцэрлэгийн багш ,ажилтан нь бие эрхтэн сэтгэцийн хувьд эрүүл хүүхдэд хайртай, бага насны хүүхдэд үлгэр дууриалал болохуйц зохих боловсрол, харилцааны соёл эзэмшсэн элдэв гаж буруу зуршилгүй хүн байна.
2.2. Цэцэрлэгийн өмнө тавигдсан зорилтыг шийдвэрлэхэд цэцэрлэгийн зөвлөл, багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл, цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл хамтарч үйл ажиллагаа явуулна.
2.3.Цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэгч удирдан доорхи чиглэлээр ажлаа явуулна.
2.3.1. Монгол улсын хууль тогтоомж, удирдах дээд байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
2.3.2.Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг тогтмол тасралтгүй зохион байгуулж түүний явц, үр дүнд хяналт тавина.
2.3.3. Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар эцэг эх асран хамгаалагч болон зохих байгууллагад шаардлага тавьж шийдвэрлүүлэх
2.3.4.Цэцэрлэг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулах
2.3.5.Багш, ажилтныг сонгон авах, өөрчлөх, чөлөөлөх, хамт олныг төлөвшүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх мэргэжил дээшлүүлэх асуудлыг дэмжих
2.3.6 Санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчинг сайжруулах, төсөв хөрөнгийг үр ашигтай зарцуулах.
2.3.7 Багш ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг мөрдүүлэн ажиллах, анги бүлэг байрыг хуваарилан ажиллуулах
2.3.8 Цэцэрлэгийн зөвлөл болон хамт олны хурлыг зарлан хуралдуулах тодорхой асуудлаар шийдвэр гаргах
2.3.9 Багш ажилтны ажлын үр дүнг үнэлэх, урамшуулах, хариуцлагатооцох, сахилгын арга хэмжээ тооцох, гэрээ цуцлах асуудлыг санаачлах.
2.3.10 Эрхлэгч нь хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжинд нийцүүлэн тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргана.
Гурав: Байгууллагын дотоод ажлын зохион байгуулалт
3.1. Байгууллага нь 7 хоног тутам Даваа гаригт нэгдсэн шуурхайг 1330 цагаас зохион байгуулна. Ажилтнуудын шуурхайг эрхлэгч удирдна. Шуурхай хуралдаанаар өмнөх 7 хоногт хийж гүйцэтгэсэн ажил , удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын биелэлт, явцын талаар багш ажилтан бүрийн мэдээллийг сонсож ирэх 7 хоногуудад хийж гүйцэтгэх ажил үйлчилгээний талаарх холбогдох арга хэмжээг товлоно.
3.2. Хуралдаанаар хэлэлцсэн ажил арга хэмжээ,өгсөн үүрэг даалгаврын талаар тэмдэглэл хөтлөж ,хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.
3.3 Тухайн цаг үеийн шаардлагаар өгөх мэдээлэл, асуудал гарсан тохиолдолд дээрх хугацааг өөрчлөн хэсэгчлэн болон бусад арга хэлбэрээр цуглуулах ба мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллана.
3.4. Цэцэрлэгийн эрхлэгчийн эзгүйд багш орлох ба бусад удирдах ажилтны эзгүйд ажил үйлчилгээний онцлогийг харгалзан орлон ажиллагчыг эрхлэгчийн шийдвэрээр ажиллуулна.
3.5.7хоног бүрийн 1100-1200 цагт “БАГШИЙН ХӨГЖЛИЙН”цаг байх “Багш хөгжил”-ийн төвд явагдана.
3.6.7хоног бүрийн 1100-1200 цагт туслах багш нар эрүүл мэндийн чадвар олгох үйл ажиллагааг зохион байгуулж хүүхдүүдтэй ажиллах

Дөрөв.Байгууллагын төлөвлөгөө тайлан,түүнд тавих
хяналтын тогтолцоо
4.1.Цэцэрлэг нь нь үйл ажиллагаагаа хичээлийн жилээр төлөвлөж явуулна.
4.2.Төлөвлөгөөнд байгууллагын эрхэм зорилт, үзэл баримтлалыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг тусган төлөвлөж нийт багш ажиллагсдын саналыг тусган хуралдаанаар хэлэлцүүлж батлана.
4.3.Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хичээлийн жил, санхүүгийн жилээр дүгнэж тайланг гаргана.
4.4. Байгууллагын ажилтнууд ажлаа жил, улирал , сараар төлөвлөж эрхлэгч батлуулна.
4.5. Багш ажилтны гүйцэтгэсэн ажил үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг улирлаар дүгнэж биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллана. Ажилтнууд тайланг хамт олны өмнө хамгаална.
4.6.Байгууллага нь үйл ажиллагааны иж бүрэн тайланг жилийн эцэст /12 сард/ хичээлийн жилийн төгсгөлд /5 сард/ хийнэ.
4.7. Байгууллага нь хэсэгчилсэн дотоод хяналт шалгалт, хөндлөнгийн үнэлгээг томилогдсон комисс ажил үүргийн хуваарийн дагуу явуулна.
4.8. Санхүүгийн хяналтыг хагас бүтэн жилээр хийнэ.
4.9. Эд хөрөнгийн тооллого хяналтыг жилд 2 удаа / 6.12 саруудад/ явуулна

Тав:Архив албан хэрэг хөтлөлт
5.1. Байгууллагын тамга тэмдгийг эрхлэгч барих ба албан тушаалтныг эзгүйд тушаалаар томилогдсон ажилтан орлон ажиллаж үйл ажиллагааг тасралтгүй гүйцэтгэж ажиллана.

5.2. Албан хэргийн хэвлэмэл хуудас хэрэглэх,хадгалах хамгаалах архивын нэгж болгох асуудлыг эрхлэгчийн тушаалаар томилогдсон бичиг хэргийн ажилтан /нярав / ахлаж бусад комиссын хамт зохион байгуулна.
5.3.Байгууллагын ирсэн баримт бичгийг хүлээн авч бүртгэн холбогдох албан тушаалтанд танилцуулж, зохих аргахэмжээг авч, хугацаатай албан бичиг өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэнд хяналт тавьж албан бичгийг бүртгэн мэдээ тайланг гаргах
5.4. Архив бичиг хэргийн ажилтан нь хичээлийн жил,санхүүгийн жилийн эцэст ажилтнуудаас архивт өгөх баримтыг хураан авч баримтын данс бүртгэлийг үйлдэж байгууллагын архив болон төрийн архивт шаардлагатай бичиг баримтыг авах,шилжүүлэх устгал хийх ажлыг зохион байгуулна
5.5.Албан бичгийн хэвлэмэл хуудас захиалах нөөцлөх, ашиглалтанд хяналт тавих.
5.6. Байгууллагаас гадагш явуулсан албан бичгийг бүртгэн стандартад хяналт тавих
Зургаа : Иргэнийг ажилд авах буюу ажлаас чөлөөлөх
6.1. Сул байгаа орон тоонд ажлын байрыг зарлан ажилд орохыг хүссэн өргөдлийг хүлээн авч судалсны үндсэн дээр хамт олны хурлаар хэлэлцэн МУ-ын хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн шийдвэрлэнэ.
6.2. Багш арга зүйч, нярав , зэрэг албан тушаал эрхлэх иргэнийг журмын дагуу шалгаруулалт хийж , ажилд авна.
6.3. Шинээр ажилд орсон иргэний ажлын чадварыг таних хугацааг харгалзан 1-3 сараар хөдөлмөрийн гэрээг байгуулна.
6.4. Шинээр ажилд орж буй ажилтан нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
а. Боловсролын үнэмлэх
б. Иргэний үнэмлэх / тус газрын харьяат байх/
в. Нийгмийн даатгалын дэвтэр
г. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
д. Ажилд орохыг хүссэн өргөдөл
е. Анкет
ё. Ажил байдлын тодорхойлолт
ж. Хувийн хэргийн хавтас /бүрдүүлэх зааврын дагуу/
з. Эрүүл мэндийн шинжилгээ / тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоолгоно/
6.5. Ажилд орж буй ажилтантай Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23,24-р зүйлийг үндэслэн харилцан тохиролцож гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
6.6. Багш ажилтанг ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 37,38,40,131-р зүйл болон энэ журмын 12.2 ,12.3, дүгээр заалтуудыг үндэс болгоно.
6.7. Шинээр орсон ажилтанд түүний эрхлэн гүйцэтгэх ажлын байрны тодорхойлолт, байгууллагын онцлог, дотоод журам, бусад холбогдох дүрэм журмыг ажилтнаар судлуулна.
6.8. Ажлаас чөлөөлөгдсөн буюу ажилд шинээр томилогдсон албан тушаалтаны ажил хүлээлцэх комиссыг эрхлэгчийн тушаалаар томилох ба чөлөөлөгсдөд тооцоо дууссаны эцэст хуулийн дагуу цалин тэтгэлэг олгоно.
6.9. Ажилтныг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө.
6.10. Чөлөөлөгдөж буй ажилтныг хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж , эрхлэгчийн ажлаас , чөлөөлсөн тушаал гарна.Үүнд:
• Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн
• Ямар ч шалтгаангүйгээр ажил тасалсан, ажилд ирээгүй шалтгаанаа мэдэгдээгүй
• Байгууллагын өмч хөрөнгийг ашигласан, их хэмжээний хохирол учруулсан хамт олныг үл хүндэтгэсэн байгууллагын нууцыг задруулж нэр төрийг гутаасан
• Хүүхдэд хөгжүүлэх ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн эцэг эхээс гомдол удаа дараа ирсэн, хүүхдийг зодсон, хайхрамжгүй хандаж эрүүл мэндийг нь хохироосон
• Байгууллагын ажилтны ёс зүйн хэмжээг ноцтой зөрчсөн,хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм зөрчиж осол гэмтэл гаргасан, эцэг эх хүүхдүүдийн эрх ашигт харш үйлдэл хийсэн,багшийн нэр барьж мөнгө зээлсэн, залилсан нь тогтоогдсон
• Хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээний заалтуудыг хангалтгүй биелүүлсэн хуурамч акт баримт бүрдүүлсэн ажилтанг гэрээний хугацаа харгалзахгүйгээр ажлаас чөлөөлөх ба тэтгэмж олгохгүй
6.11. Мөн шинээр орсон ажилтан нь ажлын чадамжийг харах хугацаанд боловсон
хүчний шаардлагыг хангахгүй байвал заасан хугацаанаас өмнө ажлаас чөлөөлнө.
6.12. Өндөр насны тэтгэвэрт гарах болзол хангасан ажилтныг мөн өдрөөс ажлаас чөлөөлнө.
6.13. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд зохих тэтгэмж олгох асуудлыг Хөдөлмөрийн тухай болон Боловсролын тухай хуульд зааснаар шийдвэрлэнэ.

Долоо.Ажил амралтын цагийн горим
7.1. Ажилтнуудын ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна.
7.2.Ажилчид дараах цагийн хуваарийг мөрдөж ажиллана.

 ¹  Албан тушаал Ажил эхлэх цаг  Завсарлага Ажил дуусах цаг
1 Эрхлэгч, 800 1200-13.00 1700
2 Багш нар 800 1300-1400 1730
3 Туслах багш нар 740 1400-1500 1740
4 Нярав 800 1200-1300 1700
5 Тогооч 800 1300-1400 1700
6 Гал тогооны туслах ажилтан 800 1400-1500 1700
7 Үйлчлэх ажилтан 800 1200-1300 1700
8 Галч нар 800 1200-1300 1700
 
 Жич: Ээлжтэй   галч   нар   24 цагаар   ажиллана.

7.3. Багш ажилтнууд хөдөлмөрийн хуулийн 76-р зүйлд зааснаар баярын өдрүүд болон бямба ням гаригт амарна
7.4. Жижүүрүүдийн ажил амралтын цагийг хөдөлмөрийн тухай хуулийн 77-ийн 2-т зааснаар зохицуулна.
7.5. Багш ажилтанд хөдөлмөрийн хуулийн 79-р зүйлийн 1.2.5.6-р заалт, Боловсролын хуулийн 43-ийн 2-т зааснаар ээлжийн амралт олгоно.
7.6. Багш ажилтнууд ирсэн явсан цагийг заавал бүртгүүлнэ. Цаг ашиглалтын байдалд үүргийн дагуу хяналт тавьж ажиллана. Цаг ашиглалтын тайланг цаг бүртгэгч тайлагнана.
7.7. Багш ажилтнууд ажил эхлэхээс 10 минутын өмнө ирж, ажлын бэлтгэлийг хангасан байна.
7.8. Гарч орохдоо удирдах ажилтнаас чөлөө зөвшөөрөл авах, хугацаандаа ирэх, энэ тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлэх ба хувийн ажлаар явсан цаг нь сарын ажлын цагаас хасагдаж тооцогдоно.
Найм: Цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж
А/ Цалин хөлс
8.1. Ажилтны үндсэн цалинг МУ-ын хууль тогтоомж ЗГ-ын шийдвэрийг үндэслэн жишгээр оны эхэнд шинэчлэн тогтооно.Нэмэгдэл хөлсийг Засгийн газар болон яамны тушаал, холбогдох журмын дагуу ажлын үр дүнг харгалзан сар, улирлаар олгоно.
8.2. Сард 1 хоногийн чөлөө буюу хүндэтгэн үзэх( аав ээж ах ойр дотны төрөл төрөгсөд нь нас барсан, хурим найр хийх өвчилсөн тохиолдолд сахих, аав ээж ах ойр дотны төрөл төрөгсөд нь нас барсан, хурим найр хийх, өвчисөн тохиолдолд сахих гм) шалтгааны тохиолдолд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно.
8.3. Ажилтанг 6 хоногийн өвчний магадлагаатай тохиолдолд цалинг бүрэн олгоно.
8.4. Мэргэжил дээшлүүлэх , боловсролоо ахиулах сургалт семинарт явсан тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгалж, үндсэн цалинг бүрэн олгох ба хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах үүднээс хөгжүүлэх үйл ажиллагааг хариуцан явуулж буй багшийн нэмэгдэл хөлсийг багш нар хоорондоо харилцан тохиролцсоноор зохицуулагдана.
8.5. Ажил олгогч нь ажилтны хүсэлтээр ажлын 30 хоног хүртэлх хугацаагаар чөлөө олгож ажлын байрыг хадгална. Уг чөлөөг цалинтай цалингүй олгох асуудлыг хөдөлмөрийн гэрээ болон хамтын гэрээг үндэслэн шийдвэрлэнэ.
8.6. Ажилтнуудын цалин хөлсийг сард нь багтаан олгоно.
8.7.Багш ажилтны ажил үйлчилгээний үр дүнгийн мөнгөн урамшууллыг авах нөхцөл журмыг үндэслэн улирлаар бодож олгоно.
Б/ Шагнал урамшуулал нь дараах хэлбэртэй байна.
8.8. Жил тутам оны эцсээр “Ажил мэргэжлийн аварга ”“Байгууллагын хөдөлмөрийн аварга”, “Тэргүүний бүлэг”, “Тэргүүний соёлч бүлэг”-ийг шалгаруулна.
8.9. Ажлын амжилтуудыг цахимд тавьж нийтэд мэдээлж ,алдаршуулна.
8.10. Байгуулагын “Хөдөлмөрийн аварга” болон“Ажил мэргэжлийн аварга”-аар шалгарсан багш ажилтныг үндсэн цалингийн 100%-ийн нэмэгдэл олгоно.
8.11.Жил бүр “Оны тэргүүний суралцагч”, “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулан тодруулна.
8.12.Багш ажилтан, хүүхэд, эцэг эхчүүдийн дунд төрөл бүрийн урлаг спортын тэмцээн уралдааныг зохион байгуулж , шагнаж урамшуулах
8.13. Өндөр амжилт гарган хөдөлмөрлөж буй багш ажилтны хөдөлмөрийн гавьяаг үнэлж, төрийн шагнал, одон медаль, орон нутгийн шагналаар шагнуулахаар холбогдох байгууллагад уламжлах
Ес. Багш ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь
9.1.Багш ажилтанд тэтгэвэр, нөхөн төлбөр тогтоож олгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиуд болон хамтын гэрээг мөрдөж олгоно
9.2.Тухай байгууллгаас тэтгэвэрт гарсан настангуудыг ахмадын өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.
9.3. Багш ажилтнуудыг УБ хотод эмчлүүлэхээр явсан тохиолдолд 5.0-10.0 төгрөг, хүүхдийн сэвлэг үргээх ёслолд хүн тус бүр 5.0 төгрөгийн тусламжийг хамт олноос олгоно.
9.4. Байгууллагын хамтын санг бүрдүүлжсандбагшажилтанбүрсартутам 5.0 төгрөгийг хандивлан уг хадивыг хамтын сангийн журмыг үндэслэн сангийн зохицуулагч Ч. Батцэцэг зарцуулж тайланг хамт олны хуралд тайлагнана.
9.5. Багш ажилтанг удаан хугацаагаар өвчилсөн болон ээлжийн амралтаар орон нутагт явах тохиолдолд 1 удаагийн тэтгэмжийг батлагдсан төсөвт багтаан олгоно.
Арав: Ажил олгогчийн эрх үүрэг хариуцлага
10.1. Ажил олгогч нь багш ажилтны ажил хөдөлмөрийг зөв оновчтой зохион байгуулах хөдөлмөрийн эрүүл ахуй осол аюулгүйн нөхцөлөөр хангаж, тэднийг хөдөлмөр хамгаалал, ажил албан тушаалын чиглэлээр зөвлөгөө зааварчлагаагаар хангана.

10.2. Хууль тогтоомжид нийцүүлэн ажилтаны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.
10.3.Хүүхэд хөгжүүлэх ажлын агуулга аргазүй зохион байгуулалтыг боловсронгуй болгох, багш ажилтан бүрийн боловсрол мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.
10.4. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрыг хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн болон хамтын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй
10.5. Эд хөрөнгийн хязгаарлагдмал,бүрэн хариуцлага хүлээлгэх эсэх талаар гэрээнд заасан ба бүрэн хариуцлагын гэрээг холбогдох ажилтантай байгуулж мөрдөж ажиллана.
Арван нэг: Ажилтны эрх үүрэг
11.1.Багш ажилтан нь Монгол улсын үндсэнхууль, Хөдөлмөрийн тухай хууль Боловсролын болон СӨБ-ын тухай хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу төр засгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж өөрийн хууль эрхийн болон хүүхэд төвт хөгжүүлэх үйл ажиллагааг онол аргазүйн мэдлэг боловсрол мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлж эрүүл чийрэг сэргэлэн цовоо баяр баясгалантай өсөж хөгжих таатай орчныг бүрдүүлж хүүхэд хөгжүүлэх үйл ажилллагааг чанартай зохион байгуулж хүүхдийн төлөө чин сэтгэлээсээажиллана.
11.2.Багш ажилтан нь өөрийн ажил албан тушаалын болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажлынхаа үр дүнг байгуулллага хамтолны өмнө бүрэн хариуцаж улирал жилээр тайлагнана.
11.3.Төрийн албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөж хөдөлмөрийн сахилга батын зохион байгуулалтыг чанд сахин багшийн ёсзүй болон зан харилцааны ёсзүйг эрхэмлэнэ.
11.4. Ажилтан нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргийг бүрэн биелүүлж, ажиллах үүрэгтэй
11.5. Монгол Улсын Боловсролын тухай хууль болон бусад хуулиудыг хүндэтгэж, сахин биелүүлэх, хүүхдэд мэдлэг чадвар олгох хөгжүүлэх, үйлчлэх ажлыг чин сэтгэлээсээ хийх, багшийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн үйлчилгээний байгууллагын дэг соёл, журмыг чанд сахин ажиллаж, боловсролын байгууллагын нэр төрийг эрхэмлэн ажиллах үүрэгтэй.
11.6. Хүүхдийн байгууллагын аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалалын заавар журам, ариун цэвэр эрүүл ахуйн дэглэм журмыг чанд дагаж биелүүлэх үүрэгтэй.
11.7. Багш ажилтнууд ажлын байранд хөдөлмөр хамгааллын хувцас, энгэрийн тэмдгийг хэрэглэж холбогдох бичиг баримтыг биедээ авч явах
11.8. Багш ажилтны ажлыг хөдөлмөрийн болон үр дүнгийн үндсэн дээр дүгнэж ажлын үр дүнг харгалзан улирал бүр нэмэгдэл урамшуулалыг журмын дагууолгоно.
11.9. Батлагдсан төсөвтөө багтаан ажилчдын орон тоо цалингийн санг зөв зохицуулан цалинг хугацаанд нь олгоно.
11.10.Цэцэрлэгийн материалаг нөхцлийг бэхжүүлэх зорилгоор тоглоом, хүүхэд хөгжүүлэх хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга эд хөрөнгө зарим хүнсний зүйлийг зах зээлээс хямд үнээр олж нийлүүлэхэд мөнгийг шилжүүлгээр гарган зарцуулна.
Арван хоёр: Хөдөлмөрийн сахилга,зөрчигчдөд
хүлээлгэх хариуцлага
12.2. Дараах зөрчлыг сахилгын зөрчил гэж тооцон хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн дагуу шийтгэл ноогдуулна.
• Өгөгдсөн үүрэг даалгаврыг 2-3 удаа дараалан буюу чанаргүй биелүүлсэн
• Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг бэлтгэл зохион байгуулалт муутай явуулж хүүхэд хохироосон
• Ажлын цаг ашиглалт хангалтгүй, идэвх санаачлага муугаас ажлын үр дүн буурсан, сар улирлын ажлын үзүүлэлт 1-3 удаа хангалтгүй дүнтэй шалгагдсан
• Өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалтанд анхаарал сулруулсанаас эд хөрөнгийн чанарыг муутгасан, алдаж үрэгдүүлсэн
• Эцэг эх хамт олны дунд үлгэргүй байдал гаргаж, багшийн нэр хүндийг гутаасан, хүүхэд эцэг эхийг гомдоосон
• Удирдлагаас тавьсан шаардлагыг эсэргүүцэх, хэрүүл маргаан үүсгэх, ёс зүйн зөрчил гаргах, байгууллагын нууцыг задраах хов хөөцөлдөж, худал цуу яриа дэгдээх, хамт олон хувь хүний нэр хүндийг үл хүндэтгэсэн, эсрэг гүтгэлэг сөрөг ухуулга явуулах зэргээр хамт олны эв нэгдлийг алдагдуулсан
12.3. Дараах зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэн цэцэрлэгийн захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална.Үүнд:
• Ажлын байранд архи уусан, тамхи татсан танхайрсан, бусдад ууж танхайрах тамхи татах нөхцлийг бүрдүүлсэн
• Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хүүхдийг эзэнгүй орхих, хүүхдийг насанд хүрээгүй буюу согтуу сэтгэл мэдрэлийн өвчтэй таньж мэдэхгүй хүнд өгч явуулах, цонх онгойлгон орхих, ариутгалын бодис зүү,хайч болон үзүүртэй зүйл ил тавих зэргээр аюулгүй ажиллагааны дүрмийг биелүүлээгүйгээс хүүхдэд гэмтэл учруулж хохироосон тохиолдолд,
• Багш ажилтны хараа хяналт сулаас хүүхэд алдсан тохиолдолд,
• Цэцэрлэгийн захиргаа болон удирдах дээд байгууллагын үзлэг шалгалтанд хангалтгүй үнэлгээ удаа дараа үзүүлсэн тохиолдолд,
• Багш ажилтан нь хүүхдэд шийтгэлийн арга хэрэглэн бие болон сэтгэл санааны дарамтанд оруулсан тохиолдолд
• Багш ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруутай үйлдлээс хариуцсан эд хөрөнгө тоног төхөөрөмж техник хэрэгслийг эвдэж үрэгдүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 132,135-р зүйлүүдийг үндэслэн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Сэтгэгдэл